Хэлний бэлтгэлд суралцах

dylan-gillis-533818-unsplash

Тоон үзүүлэлтээр Монгол улсаас 2011-2017 оны Австрали улсын нийт сургалтын визний дийлэнх хувийг Independent ELICOS буюу Англи хэлний бэлтгэлээр суралцах оюутнуудын тоо тэргүүлсэн байдаг. Манай агентлаг Австралийн Сидней, Мельбурн, Брисбэйн, Перт, Дарвин, Кайрнс хотуудад салбартай нийт 18 хэлний бэлтгэлийн сургуулиудтай шууд гэрээтэй ажилладаг.

Англи хэлний бэлтгэлээр суралцах давуу талууд:

• Төлбөр хямд.

Бусад ангиллын суралцах сонголтуудтай харьцуулбал Австрали улсад англи хэл суралцах төлбөр нь хамгийн хямд байдаг. Суралцагч нь эхний 6 сарын төлбөрөө төлж визэндээ орох бөгөөд үлдэгдэл 6 сарын хугацааны төлбөрийг хуваан төлөх боломжууд байдаг.

• Гэр бүлийн гишүүдтэйгээ хамт суралцах.

Сургалтын 500 ангиллын визний томоохон давуу тал болох гэр бүлийн гишүүдийг өөрийн визэнд багтаан dependent ангиллаар Австрали улсад ажиллаж амьдрах, суралцах боломжийг гаргаж өгсөн. Dependent ангилалд таны эхнэр/нөхөр болон хүүхэд багтана.

• Суралцахын хажуугаар ажиллах.

Хууль ёсоор үндсэн суралцагч болон гэр бүлийн гишүүн нь 14 хоногт 40 цаг ажиллах албан ёсны эрхтэй. Мөн гэр бүлийн 18 нас хүрээгүй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд суралцах боломжийг гаргаж өгсөн бөгөөд муж тус бүрээр сургалтын төлбөр нь өөр өөр байдаг.

• Визийг үргэлжлүүлэн сунгах боломж.

Таны хүссэн сургалтын виз нь 10 сар болон түүнээс дээш хугацаатай байвал та Австрали улсад байхдаа өөрийн визийг үргэлжлүүлэн сунгах боломжтой. Ихэнх тохиолдолд Монголоос Англи хэл суралцахаар очсон оюутнууд визний хугацаагаа дуусгаад хямд төлбөртэй дипломын коллеж, эсвэл их сургуулийн бакалавр, магистрын сургалтаар үргэлжлүүлэн визээ сунгадаг. 99% магадлалтайгаар виз нааштай шийдэгдэх бөгөөд мөн гэр бүлийн гишүүд ч dependent визээ үргэлжлүүлэн сунгах боломжтой.
Австралийн боловсролын яам өөрсдийн коллеж, сургуулиудыг хянах, сайжруулах үйл ажиллагаа байнга явуулдаг учраас ихэнх сургуулиуд нь унаган Англи, Австрали багш нар дунджаар 6-15 оюутны ангитай эрчимжсэн англи хэлний сургалтыг олгодог. Орчинд нь англи хэл сурснаар таны хэлний түвшинд маш хурдан сайжрах бүрэн боломжтой.
Хэлний бэлтгэлээр суралцахыг хүсэгчдэд тавих шаардлагууд:
Мэдээж хүн бүрт суралцах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж бий. Гэвч Австрали улсын цагаачлалын албанаас тавигддаг, мөн тавигдаагүй боловч бидний 8 жилийн туршлагаас үүдэлтэйгээр дараах зүйлсийг суралцагчаас шаарддаг. Үүнд:

• Суралцагчийн нас

Хэдийгээр албан ёсоор цагаачлалын алба нь суралцагчдад насны хязгаар тавиагүй боловч бодит байдал буюу визний гаралт, цуцлалт дээр энэ нь маш тодорхой харагддаг. Ихэвчлэн 30 хүртэлх насны суралцагчдыг хэлний бэлтгэлээр суралцахад цагаачлалын албаны виз гаралт сайн байдаг нь туршлагаар нотлогдсон.
Хэдийгээр 30 хүртэлх насны суралцагчид арай илүү давуу тал байгаа нь ажиглагддаг боловч бид 30+ насны үйлчлүүлэгчдийнхээ визийг амжилттай хүлээн авсаар байна. Энэ нь суралцах зорилго, банкны баталгаа, санхүүгийн болон бизнесийн суурь мэдээллүүдээс илүүтэй шалтгаалан гарж буйтай холбоотой юм. Таны нас хэд ч байсан бидний зүгээс таны визийг зөвшөөрөх бүхий л талаар зөвлөгөөг өгч байгааг дуулгахад таатай байна.

• Суралцах шалтгаан, зорилго

2011-2019 оны хооронд манай агентлагаас гарсан виз гаралт болон цуцлагдсан материалуудаас дүгнэлт хийхэд Австралийн цагаачлалын албанаас дийлэнх татгалзсан шийдвэрт хавсаргадаг зайлшгүй зүйл шалтгаан нь суралцах зорилго тодорхойгүй байдал юм. Суралцах зорилго нь дараах шинж чанарыг зайлшгүй агуулсан байх хэрэгтэй. Үүнд:
• Австрали улсыг яагаад сонгосон тухай. Өөр бусад англи хэлний сургалт олгогч улсууд болон Монгол улсыг сонгоогүй шалтган
• Яагаад англи хэл сурах шаардлага гарсан тухай. Энэ нь таны амьдрал, ажил болон ирээдүйн карьерт хэрхэн тус дэмжлэг болох тухай
• Англи хэл суралцах нь таны өмнөх боловсрол, одоогийн ажилтай хэрхэн холбогдож буй тухай
• Англи хэл сурснаар хувь хүний түвшинд ямар ахиц, чадвар бий болох
• Тухайн сонгосон сургуулиа хэрхэн ямар шалгуураар сонгосон гэх мэт
Ихэнх тохиолдолд одоо хийж буй ажил нь ямар цалин хангамж хийгээд боломж бололцоог олгож буй, Австралид сурснаар одоо байгаа зүйлс нь хэрхэн өөрчлөгдсөн сайжрах тухай дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай. Мэдээж ICMA агентлагийн хувьд суралцагчийн жинхэнэ зорилго, тэмүүллийг нээн өгч түүнийг цаасан дээр оновчтой тодорхой байдлаар буулгахад бидний хүчин чармайлт, мэргэжлийн зөвлөгөөний утга учир оршино.

• Суралцагчийн санхүүгийн баталгаа.

Аль ч улсын визний шаардлагад суралцагчийн санхүүгийн баталгааг шаарддаг бөгөөд Австрали улс нь тухайн суралцагч болон түүний гэр бүлийн суралцах эхний 1 жилийн сургалтын төлбөр, амьжиргааны зардал, аяллын зардлуудын нэгтгэсэн дүнгээр суралцагчаас санхүүгийн баталгаа шаарддаг. Уг баталгааг зөвхөн гаргаад зогсохгүй уг мөнгөн дүн нь ямар орлогын эх үүсвэрээс яаж орж ирсэн, цаашид уг бизнес орлого нь тогтвортой эсэхийг маш нарийвчлалтай шалгадаг.

Бид танд юугаар туслах вэ?

ICMA агентлагийн ажилчидтай шууд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах уу.

“Education is the most powerful weapon we can use to change the world.”

Nelson Mandela