Коллежид суралцах

pang-yuhao-1133167-unsplash

Австрали улсын боловсролын систем, түүний үр өгөөж хийгээд төгсөгчдийн ажил дээр гараад хэрэглэх практик мэдлэгийг их сургууль 100 хувь олгодоггүй. Австрали улсад нэн шаардлагатай 50 мэргэжлийн жагсаалын 38 мэргэжлийгта мэргэжлийн боловсрол олгох коллеж, институцаас суралцах боломжтой байдаг. Энэ чиг хандлага нь Австрали улсад давамгайлсан байдаг тул 18 нас хүрсэн суралцагчид их сургууль бус харин засгийн газрын болон хувийн коллежуудад суралцаж төгсөөд шууд ажлын байранд гардаг тул Австралийн хүнд, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчид ихэнхдээ коллежийн боловсролтой байдаг. Коллежийн боловсрол эзэмших давуу талуудаас дурдвал:

  • Их сургуульд суралцахаас илүү хямд төлбөрөөр, илүү олон улсын оюутнуудад зориулсан хялбар программаар хичээллэх боломжийг олгоно.
  • Академик хичээл болон практик дадлага сургалт хосолсон хөтөлбөр. Та 3 өдөр хичээллээд 2 өдөр нь Австрали компанид мэргэжлээрээ дадлагажих боломжтой.
  • Нарийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж, PR буюу байнгын иргэншил авах, байгууллагад ажиллан ажлын виз сунгуулах боломжтой.
  • Төгссөний дараа 1.5 жилийн ажиллах визийг мэдүүлэх боломжтой.
  • Зарим коллежид суралцаж төгссөний дараа Австралийн их сургуулиудын 2-3-р курсуудэд шууд шилжин суралцах боломжтой.
  • Австралийн нарийн мэргэжлийн ажлын байруудад их сургуульд төгсөгчдөөс илүүтэйгээр TAFE буюу засгийн газрын дээд сургууль төгссөн төгсөгчдийг ажилд авах хандлага их байдаг.

Монгол улсаас сүүлийн жилүүдэд Австралийн томоохон хотууд болох Сидней, Мельбурн, Брисбэйн хотуудад хэлний бэлтгэлийн ангилалд суралцаж буй оюутнууд визний хугацаа дуусах үед үргэлжлүүлэн сунгах тохиолдол их байна. Оюутнуудын хувьд төлбөрийн хамгийн боломжит, хямд нөхцөлтэй, төлбөрөө хуваан төлөх боломжтой, суралцахын хажуугаар ажиллах, гэр бүлийн гишүүдээ татах боломжит сонголтын нэг юм. Дипломын боловсролын сургалтаар суралцахыг хүсэгчдэд тавих шаардлагууд:

Суралцагчийн нас

Суралцагчийн нас залуу байх тусмаа виз гарах магадлал өндөрсдөг. Тиймээс 18-25 настай хүмүүсийг уг чиглэлээр суралцахыг илүүтэйгээр дэмждэг. Хэдий тийм ч нарийн мэргэжлээр суралцах тохиолдолд наснаас илүүтэйгээр тухайн чиглэлдээ ажиллаж, сурсан туршлагыг илүүтэйгээр харгалзаж үздэг.

Хэлний шаардлага

Шинэчилсэн визний журмын дагуу Монгол улсаас виз мэдүүлэгч нь IELTS-н 5.5 болон түүнээс дээш оноотой байх шаардлагатай. Хэдийгээр их сургуулийн хэлний шаардлагаас бага боловч суралцагч нь зайлшгүй хэлний албан ёсны онооны сертификаттай байх ёстой.

Суралцах зорилго

Та 25 ба түүнээс дээш настай тохиолдолд дипломын зэргээр яагаад суралцахаар сонгосон тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай. Учир нь ихэнх тохиолдолд суралцагч нь бакалаврын боловсролтой, ажилласан туршлагатай байдаг учраас дипломын боловсролд суралцах шаардлагагүй хэмээн татгалзал үзүүлэх хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч нарийн мэргэжлүүд буюу барилга, техник, технологийн мэргэжлүүдэд суралцахыг хүсэгчид нь зорилгоо сайтар тодорхойлж, суралцах гэж буй сургуулийнхаа тухай сайн судалгаа бүхий суралцах зорилгыг оруулснаар виз зөвшөөрөгдөх магадлал ихэснэ.

Суралцагчийн санхүүгийн баталгаа

Аль ч улсын визний шаардлагад суралцагчийн санхүүгийн баталгааг шаарддаг бөгөөд Австрали улс нь тухайн суралцагч болон түүний гэр бүлийн суралцах эхний 1 жилийн сургалтын төлбөр, амьжиргааны зардал, аяллын зардлуудын нэгтгэсэн дүнгээр суралцагчаас санхүүгийн баталгаа шаарддаг. Уг мөнгөн дүн нь ямар орлогын эх үүсвэрээс яаж орж ирсэн, цаашид уг бизнес орлого нь тогтвортой эсэхийг маш нарийвчлалтай шалгадаг.

Бид танд юугаар туслах вэ?

ICMA агентлагийн ажилчидтай шууд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах уу.

“Education is the most powerful weapon we can use to change the world.”

Nelson Mandela