Бакалавр, магистрт суралцах

alexis-brown-82988-unsplash

Австрали улсын дээд боловсрол олгох бүртгэлтэй нийт 42 их сургууль байдгаас 39 их сургууль нь улсын, 3 их сургууль нь хувийн статустай байдаг. Эдгээр их сургуулиудаас 7 сургууль нь 2018 оны байдлаар Дэлхийн шилдэг 100 сургуулийн жагсаалтанд багтдаг бол 16 сургууль нь Дэлхийн шилдэг 200 сургуулийн жагсаалтад, 27 сургууль нь шилдэг 500-д албан ёсоор багтдаг. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд Австралийн их дээд сургуулийн бакалавр болон магистрийн чиглэлээр суралцагчдын тоо нэмэгдэж байна. Монгол улсаас сүүлийн жилүүдэд Австралийн их сургуулиудад магистрийн зэргээр 1.5-2 жил суралцах, суралцахын хажуугаар гэр бүлтэйгээ ажиллаж амьдрах нь түгээмэл болж байгаа ба энэхүү визний ангиллын давуу талуудыг дурдъя:

  1. Визний зөвшөөрөгдөх магадлал өндөр. Ихэнх тохиолдолд Австралийн визний зөвшөөрөгдөх хувь хүний материалаас хамааралтай байдаг боловч суралцах чиглэл, сургуулийн сонголт нь визний зөвшөөрөгдөх магадлалыг шууд нэмдэг хүчин зүйл юм. Бидний ажилласан 8 жилийн туршлагаас харахад Англи хэлний бэлтгэл болон коллежид суралцахаар виз мэдүүлсэн оюутнуудтай харьцуулахад, их сургуулийн бакалавр болон магистрийн сургалтанд визний татгалзал маш бага байдаг. Тиймээс энэхүү визний ангиллыг сонгох нэг шалтгаан нь гэр бүлээрээ, Австрали улсад ажиллангаа амьдрах хамгийн найдвартай гарц юм.
  2. Гэр бүлийн гишүүдийн ажиллах цаг. Үндсэн суралцагч 14 хоногт 40 цаг ажиллах хязгаартай байдаг бол гэр бүлийн гишүүн эхнэр/нөхөр нь 7 хоногт цагийн хязгааргүй ажиллах эрхтэй байдаг. Цагийн хязгааргүй ажиллах эрх нь Австралид ажилд орох, цалингаа нэмүүлэхэд илүү давуу талтай байдаг.
  3. Хүүхдийн сургалтын төлбөр хямд. Гэр бүлээрээ суралцаж буй суралцагчдийн хувьд аль мужид суралцаж байгаагаасаа хамаараад 25-100 хувь хүртэлх сургалтын хөнгөлөлтийг хүүхдийн боловсролд шууд авах боломжтой. Жишээ нь: Австралийн Перт хотод суралцагсдийн хүүхдүүд үнэ төлбөргүй ерөнхий боловсролын мэдлэг эзэмших боломжтой.
  4. Суралцаж буй сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн ажиллах визийг мэдүүлэх эрхтэй. Таны үндсэн сургалтын хугацаа 2 ба түүнээс дээш жил бол үргэлжлүүлэн 2 жил ажиллах визийг мэдүүлэх боломжтой бөгөөд Австрали улсад мэргэжил дээшлүүлсэн гадны иргэдийн хувьд томоохон боломж нь сурсан мэргэжлээрээ ажиллах бололцоо юм.
  5. Хэлний бэлтгэл+Үндсэн сургалт. Таны хэлний чадвар их сургуулийн ангид шууд элсэн ороход хүрэлцэхгүй бол үндсэн сургалтын өмнө хэлний бэлтгэлтэйгээр суралцах боломжтой.
  6. Ихэнх сургуулиуд өөрсдийн тэтгэлэгтэй байдаг бөгөөд суралцагч нь тэтгэлгийн шаардлагын дагуу материалаа бүрдүүлэн apply хийж сургалтын тэтгэлгийг авах боломжтой.

Одоогийн байдлаар бидний зүгээс Австралийн Сидней, Мелбурн, Брисбэйн болон Перт хотуудад байрлах 14 их сургуулиудад оюутнуудыг албан ёсоор зуучилж байгаа бөгөөд Австралийн их сургуулиудад элсэх өргөдөл нь 7-28 хоногийн дотор шийдэгдэж, суралцах урилга ирдэг болохыг анхаарна уу.

Суралцах шаардлагууд:

  1. Хэлний IELTS, TOEFL IBT, Pearson тестийн оноо
    Ихэнх сургуулиуд IELTS 6.5 буюу түүнтэй тэнцэх бусад шалгалтын оноог шаарддаг бөгөөд зарим жижиг сургуулиуд 6.0 онооны шаардлагыг заавал хангасан байх ёстой гэж үздэг. Хэдийгээр та IELTS оноо авсан ч үндсэн шаардлагад хүрээгүй тохиолдолд их сургуулийн хэлний бэлтгэлтэйгээр суралцах сонголтыг хийж болдог.
  2. Академик шаардлага: Суралцагч нь бакалаврын зэрэгт суралцах бол 12 жил төгссөн гэрчилгээг зайлшгүй шаарддаг. Зарим тохиолдолд Австралийн шилдэг сургуулиуд манай бүрэн дунд боловсролын сургалт нь бакалаврт шууд элсэн ороход хангалтгүй гэж үзэн, үндсэн бакалаврын сургалтын өмнө 1 жилийн суурь сургалт буюу Foundation degree-д суралцахыг сургуулиуд санал болгодог. Суралцагч нь магистрийн боловсролыг сонгосон тохиолдолд суурь бакалаврын диплом нь сонгож суралцах мэргэжилтэйгээ уялдаатай байх шаардлага тавьдаг. Мөн цөөн тохиолдолд ажилласан жилийн туршлагыг харгалзан үзэж урилга олгох нь бий.
  3. Сургууль болгоны тэтгэлгийн шаардлагууд өөр өөр бөгөөд та тэтгэлэг сонирхож байгаа бол тухайн хугацаанд зарлагдсан болон ирээдүйд зарлагдах тэтгэлэгүүд нь сургуулийн вэб хуудаснаас хялбархан олддог. Ерөнхийдөө суурь боловсролын дүн болон эсээ тэтгэлэгт хамрагдах чухал баримтууд болдог.
Бид танд юугаар туслах вэ?

ICMA агентлагийн ажилчидтай шууд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах уу.

“Education is the most powerful weapon we can use to change the world.”

Nelson Mandela