Ирландын сургалтын визний зуучлал

3 болон түүнээс дээш сараар Ирландад суралцах гэж буй тохиолдолд уг визийг хүснэ. Та Ирландад очихоосоо дээд тал нь 3 сарын өмнө виз мэдүүлэх боломжтой.

Онлайнаар форм бөглөн, application summary sheet-ээ хэвлэн авч, бүрдүүлэх бичиг баримттайгаа хамт элчинрүү бичгээр явуулна. Хуурамч, худал мэдээлэлтэй бичиг баримт оруулсан тохиолдолд таны виз татгалзаж, Ирландын визийг 5 жил мэдүүлэх эрхгүй болно.

Бичиг баримтуудыг эх хувиар нь визний маягтад хавсарган явуулна. Таны үндсэн бичиг баримтууд буцах бөгөөд банкны баталгаа гэх мэт зарим бичиг баримтууд буцаж ирдэггүй.

Визний хураамж: Нэг удаа нэвтрэх виз 60€, олон удаа орж гарах эрхтэй виз 100€

Визний процессийн хугацаа: 8 долоо хоног.

Бүрдүүлэх бичиг баримтууд

1. Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 2 хувь пасспортын хэмжээтэй цээж зураг. Цээж зурагны хойно нэр болон визний маягтын “reference number” бичигдсэн байх ёстой.

2. Гадаад пасспортын хүчинтэй хугацаа Ирландад очих өдрөөс хойш 12 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх ёстой.

3. Суралцах зорилгын захиа
– Энэхүү захидалд өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих мэдээллүүдийг оруулна.
– Ирланд улсад зорчих/суралцах болсон шалтгаан.
– Ирландад мөн Европын холбооны аль нэг улсад амьдарч буй гэр бүлийн гишүүдийн мэдээлэл
– Ирланд улсын визний нөхцлийг 100% мөрдөн дагах ба Ирланд улсад ямар нэгэн хохирол, хүндрэл учруулахгүй байх амлалт. Мөн визний хугацаа дуусахаас өмнө Ирландыг орхин гарна гэдгээ батлах ёстой.
– Суралцах гэж буй курс нь таны өмнө сурж байсан сургалт болон эрхэлж буй ажилтай чинь холбогдохгүй бол өөр илүү сайн шалтгааныг дурдан тайлбарлах ёстой.

4. Суралцах бичиг баримт. Сургуулийн Letter of Acceptance-г бүрдүүлж өгөх ёстой бөгөөд энэхүү захидалд:
– Бүтэн цагаар, 7 хоногийн доод тал нь 15 цагаар суралцах курсэд бүртгүүлсэн бичиг баримт
– Сурах гэж буй курсын бүрэн мэдээлэл.
– Сургалтын төлбөрт хэдэн төгрөг төлөх
– Сургалтын төлбөрт хэдийг төлсөн
– Сургууль нь эрүүл мэндийн даатгалыг өөрийн тань өмнөөс хийж өгсөн бол заавал дурдах. Жишээ нь: Сургалтын төлбөр 6000€-с доош бол бүтнээр нь төлөх ёстой. Сургалтын төлбөр 6000€-с их бол хамгийн багадаа 6000€-г төлж Letter of Acceptance авна. Энэ нь элчингийн заасан хэмжээ бөгөөд зарим сургууль нь төлбөрийг бүтнээр нь төлүүлж магадгүй.

5. Хэрэв танд сургалтын ямар нэгэн тасалдсан хугацаа байгаа бол (жишээ нь: Их сургуулиа дундаас нь хаясан, чөлөө авсан г.м) байгаа бол үүнийгээ заавал тайлбарлах ёстой. Жишээ нь: Сүүлд сурж төгссөнөөс хойш ажил эрхэлж байгаа бол ажил эрхлэлтийн бүх мэдээллийг өгөх ёстой.

6. ETF (Electronic Transfer of Funds) буюу төлбөр төлсөн баримтыг заавал үзүүлэх ёстой. Эсвэл сургуулийн төлбөр хүлээн авсан баримт байх ёстой.

7. Хэлний бэлтгэлд явж буй тохиолдолд хэлний курсээ маш сайн, чанартай төгсөж, хэлээ хэрхэн сайн сурах тухайгаа маш итгэл үнэмшилтэйгээр тайлбарлах ёстой. Хэрхэн яаж суралцах, яаж хэлний түвшин нэмэгдэх, уг хэлийг сурснаар хэрхэн таны амьдрал дээшлэх г.м. Англи хэлээр суралцах гэж буй тохиолдолд түвшингээ тодорхойлох бичиг сургуулиасаа авах шаардлагатай. (Англи хэлний бэлтгэлд суралцах гэж байгаа бол сургуулийн сорил тест өгч, түвшингээ тодорхойлуулсан бичиг авах боломжтой)

8. Эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдсан байх ёстой бөгөөд зарим тохиолдолд сургууль таны өмнөөс даатгуулж өгдөг.

9. Өмнө нь аль нэг улсын визний татгалзал авч авсан бол түүнийгээ заавал мэдүүлэх ёстой.

Хөрөнгийн баталгаа

Нэг оюутны хөрөнгийн баталгаа хамгийн багадаа 7000€ байх шаардлагатай.

Сүүлийн 6 сарын дансны хуулга болон тодорхойлолт үзүүлнэ. Заавал банкнаас авсан тамгатай хуулга, тодорхойлолот байх ёстой бөгөөд интернэтээс хэвлэсэн тохиолдолд хүчингүй.

Хуулга болон тодорхойлолт дээр өөрийн нэр, хаяг, дансны дугаар, дансны төрөл заавал бичигдсэн байх ёстой.

Их хэмжээгээр дансанд орж ирсэн гүйлгээнүүдийг заавал тайлбарлах ёстой. Үүнд: Сургалтын зээл, хадгаламжийн сертификат, байр болон бусад үл хөдлөх хөрөнгө зарсан г.м.

Банкнаас хадгаламжийн данс үзүүлж байгаа бол энэхүү мөнгийг захиран зарцуулах эрхтэй гэсэн бичгийг давхар хавсаргана.

Зээлийн картуудыг хөрөнгийн баталгаа гэж авч үзэхгүй.

Гэр бүлийн гишүүд чинь таныг батлан дааж байгаа тохиолдолд тухайн хүнтэй яг ямар холбоотойг заавал батлах ёстой. Төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, ураг садны лавлагаа г.м бичиг баримтуудаар батлах ёстой.

Таны батлан дааж буй хүн хэдий хэмжээний мөнгөөр, хэрхэн батлан даах гэж байгаа тухай захидал бичнэ. Мөн тухайн хүн өөрийгөө болон бусад гэр бүлийн гишүүдээ энэ батлан дааж буй мөнгөнөөс тусдаа батлан даах чадвартай гэдгээ харуулах ёстой.
Нотлох бичиг баримтуудын хувьд батлан дааж буй хүний ажлын газрын тодорхойлолт, сүүлийн 3 сарын цалингийн хуулга, бизнес эрхэлдэг бол бизнес эрхлэх зөвшөөрөл, компаний сертификат зэрэг холбогдох бүх бичиг баримтуудыг хавсаргана. Батлан дааж буй хүний сүүлийн 6 сарын банкны хуулга ба тодорхойлолт шаардлагатай.

Их сургуулийн оюутнууд виз мэдүүлэхийн өмнө ISPS (International Students Payments Service)-д санхүүгийн баталгаанд шаардагдах 7000€ байршуулан хөрөнгийн баталгаа үүсгэх боломжтой. Уг мөнгө нь Ирландад очоод, эсвэл виз татгалзсаны дараа эргүүлэн шууд авах нөхцөлтэй. Элчингийн ажилтан нь таниас зарим тохиолдолд уг батлан даалтаас гадна нэмэлт хөрөнгийн баталгаа, санхүүгийн баталгаа шаардах магадлалтайг анхаарна уу.

Мөнгө байршуулах боломжтой сургуулиуд:

– Dublin Institute of Technology
– Higher education and Training awards consul
– Institutes of Technology
– Royal college of Surgeons in Ireland
– Universities
– Бусад магадлан итгэмжлэгдсэн degree program олгогч бүх сургуулиуд

Бид танд юугаар туслах вэ?

ICMA агентлагийн ажилчидтай шууд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах уу.

“Education is the most powerful weapon we can use to change the world.”

Nelson Mandela