sydney-opera-house-1518191_960_720

Австралийн боловсролын системийн тухай

Австрали улсын ДНБ-г бүрдүүлэгч үндсэн салбар болох уул уурхай, аялал жуулчлалын салбаруудын араас 3-р байранд боловсролын салбар жагсдаг. Австралид жил бүр дэлхийн 240 гаруй орнуудаас 8 сая орчим оюутнууд суралцдаг нь боловсролын дэлхийд тэргүүлэгч цөөхөн орны нэг гэдгийг батлан харуулж байна. 2017 онд Дэлхийн боловсролын аргазүй, чанар болон стандарт, өрсөлдөх чадварын олон улсын судалгааны OECD агентлагаас гаргасан судалгаагаар Австрали улсын боловсрол нь Дэлхийн 184 орноос 6-т жагссан юм. Австралид нийт 43 их сургууль байдгаас 7 сургууль нь Дэлхийн топ 100-д, 16 их сургууль Топ 200-д, 28 их сургууль нь Топ 500-д багтдаг байна. Дараах үндсэн 3 чиглэлд Австралийн сургалтын 500 ангиллын визийг Монгол оюутнууд дийлэнхдээ мэдүүлж байна. Үүнд:

  • Англи хэлний бэлтгэл (ELICOS training)
  • Диплом коллежийн зэрэг олгох сургалтууд (Certificate, Diploma courses)
  • Бакалавр болон Магистрын сургалт (Higher Education)

Гадаад суралцагч нь Австрали улсын визийг мэдүүлэхийн өмнө суралцах сургуулиа сонгон, эхний ээлжийн сургуулийн санал болгосон төлбөрийг төлж, eCOE (Electron Confirmation of Enrollment) хүлээн авч визэнд орх эрх нээгдэнэ. Сургалтын виз мэдүүлэгч нь өөрийн визэндээ гэр бүлийн үндсэн гишүүд болох эхнэр/нөхөр ба хүүхдүүдээ дагуулан явах бүрэн эрхтэй бөгөөд гэр бүлийн гишүүдийн виз нь суралцагчийн визний бүтэн хугацаагаар гарна. Сургалтын виз эзэмшигч болон гэр бүлийн гишүүд нь ажиллах, амьдрах, цааш үргэлжлүүлэн визийг сунгуулах, иргэншил болон ажлын виз болгон өөрчлөх боломжуудыг Австрали улс олгодог нь өндөр хөгжилтэй улс орнуудаас ялгарч буй маш том давуу тал билээ.

Сургалтын визний ангилал

Австрали улс нь сургалтын-500 ангиллын визийг хэлний бэлтгэл, дипломын коллеж, 10 жилийн боловсрол, Бакалавр болон Магистрын чиглэлд суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудад олгодог.

А. Хэлний бэлтгэлээр суралцах (Independent ELICOS)
Суралцагч нь Австрали улсад Англи хэлний сургалтанд суух зорилгоор олгогддог виз бөгөөд 3 хүртэлх сарын хугацаатай суухыг хүсвэл Аяллын буюу Visitor визээр, 3 сараас 1 жил хүртэлх хугацаанд суралцахыг хүсэгчдэд сургалтын буюу Student визийг олгодог.

Б. Дипломын коллеж/институтэд суралцах (Vocational training)
6 сараас 2 жилийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх, бакалаврын суурь эзэмших зорилготой Vocational College, TAFE зэрэг коллеж институтэд 18-25 насны залуус суралцах хүсэлт гарган уг визийг мэдүүлэх эрхтэй. Давуу тал нь уг коллежийн боловсрол нь Австралийн зарим их сургуульд бакалаврын 2-р жилээс шилжин суралцах боломжтой, төлбөр хямд бөгөөд нарийн мэргэжлийн чадварыг дадлагатай хослуулан илүү практик мэдлэг олгогддог сургалт юм.

В. Бакалавр болон Магистрын зэрэг горилох сургалт (Higher Education)
Австрали улсад бүртгэлтэй их дээд боловсролын 42 их сургуульд бакалавр болон магистрын чиглэлээр суралцахыг хүссэн оюутнуудад зориулсан бакалавр 3-5 жил, магистр 1-2 жилийн хугацаатай сургалтын виз. Уг виз нь суралцагчдад Австралийн өндөр чанартай боловсролыг эзэмшүүлэхээс гадна визний маш олон төрлийн давуу талуудыг олгодог.

Сургалтын виз мэдүүлэгч нь дараах ерөнхий процессоор дамжин суралцах визийг хүлээн авдаг.

  1. Суралцах чиглэл, зорилгоо тодорхойлон суралцахыг хүсэж буй сургуулиа судлан сонгох
  2. Сургуульдаа элсэх өргөдөл гарган, сургуулийн урилганы хөлс, тодорхой хураамжийг шилжүүлж суралцах урилгыг 2-28 ажлын өдрийн дотор хүлээн авна. (Жич: Зарим сургуулийн хувьд урилганы хураамжгүй байдагийг анхаарна уу. eCOE бичиг баримт нь төлбөр шилжсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор ирнэ.
  3. Урилга хүлээн авч, эхний 1 семестрийн эсвэл 1 жилийн төлбөрөө төлж, eCOE (Electron Confirmation of Enrolment) хүлээн авч виз мэдүүлэх эрхтэй болно. eCOE бичиг баримт нь төлбөр шилжигдсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор ирнэ.
  4. Визний бүрдүүлэх материалын шаардлагын дагуу материалаа бүрдүүлэх. Уг бүрдүүлсэн материалаас шаардлагатай бичиг баримтуудыг нотариат болон орчуулганд оруулна. Хэдийгээр визний үндсэн бүрдэл материал нь Австралийн цагаачлалын албаны вэбсайтад тусгагдсан байдаг боловч хэтэрхий ерөнхий заагдсан байдгаас болж дутуу материал бүрдүүлэн виз цуцлагдах магадлалтай байдаг. Тиймээс уг үе шатан дээр мэргэжлийн, туршлагатай зөвлөх агентийн үйлчилгээг авснаар визний цуцлагдах эрсдлийг бууруулах боломжтой.
  5. Австралийн сургалтын визийг онлайнаар http://online.immi.gov.au/ вэбсайтаар мэдүүлэх ба тусгай заагдсан цэсүүдэд материалаа хавсарган оруулах, мэдээллийг шивэх, заагдсан тусгай асуултуудад хариулна. Виз мэдүүлгийн хураамж 590 AUD.
  6. Сургалтын визний хариу хүлээх хугацаа нь харилцан адилгүй бөгөөд Хэлний бэлтгэл – 40-64 ажлын өдөр Коллеж 59-76 ажлын өдөр Бакалавр ба магистр 24-58 ажлын өдөр
  7. Сургалтын виз зөвшөөрөгдсөн тохиолдол виз мэдүүлэгчийг эмчийн үзлэгт орох зөвшөөрлийн бичгийг ЭСЯ-наас илгээдэг. Уг бичгийг авснаар SOS Medical төв Австрали улсын визний эрүүл мэндийн шинжилгээг авч шууд Австралийн элчингийн ажилтан руу явуулах үйлчилгээг үзүүлдэг.
  8. Эрүүл мэндийн үзлэгт орсоноос хойш 5-28 хоногийн дараа виз албан ёсоор бичигдэж ирснээр суралцах эрх нээгдэнэ. Сургалтын визийг хувиараа мэдүүлэх боломж хүн бүрт нээллттэй боловч, сургалтын визний үндсэн явцад мэргэжлийн зөвлөгөө туслалцаа авах, цаашлаад баталгаатай найдвартай үйлчилгээ үзүүлэгч агентлагуудын туслалцааг хүсэх нь зайлшгүй хэрэгтэй байдагийг та бүхэн анхаарна уу.
Бид танд юугаар туслах вэ?

ICMA агентлагийн ажилчидтай шууд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах уу.

“Education is the most powerful weapon we can use to change the world.”

Nelson Mandela