Хэлний бэлтгэлд суралцах

NUI Galway's Quadrangle
NO REPRO FEE

Манай агентлаг одоогоор Ирланд улсын Даблин хотод байрлалтай 16-н хэлний бэлтгэл сургуулиудтай хамтран ажиллаж байна. Хэлний бэлтгэлээр суралцах хүсэлтэй оюутнууд “Long stay” ангиллын виз мэдүүлэх ба нийтдээ 8 сарын хугацаатай виз гардаг.

Ирланд улсад англи хэл суралцах нь олон давуу талтай.

• Төлбөр хямд

Бусад англи хэлээр ярьдаг улсууд дундаас Ирланд улсын хэлний бэлтгэлүүд нь хамгийн хямд төлбөртэй байдаг.

• Суралцахын хажуугаар ажиллах

Ирландын хуулийн дагуу оюутан 7 хоногт 20 цаг хүртэл, амралтын 2 сарын хугацаанд 40 цаг буюу бүтэн цаг ажиллах эрхтэй. Ирланд нь дундаж цалингийн үнэлгээгээр дэлхийд дээгүүрт ордог ба цагийн ажлын доод үнэлгээ цагийн 10 еврогоос эхэлдэг.

• Виз сунгуулах боломж

Таны хүссэн сургалтын виз нь нийтдээ 8 сарын хугацаатай ба оюутан хүсвэл дахин хоёр удаа визээ хэлний бэлтгэлийн ангиллаар сунгах боломжтой байдаг.

• Орчин нөхцөл

Ирландыг суралцахад хамгийн таатай орон болгох нэг шалтгаан нь аюулгүй тайван орчин юм. Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын нэг билээ. Ирландын 1 хүнд оногдох ҮНБ нь дэлхийд эхний тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, Хүний хөгжлийн индекст тавд бичигддэг.
2014 онд Global Peace Indexээс гаргасан “Дэлхийн хамгийн аюулгүй, амар тайван улсууд” жагсаалтад Ирланд улс 13-т жагссан байдаг. Мөн Ирланд нь нүд баясам байгалаараа дэлхийд алдартай тул энд та ажил, хичээлийнхээ хажуугаар байгальд аялан, мөн Ирландийн баялаг соёлоос суралцаж, арааны шүлс асгаруулам амтат хоолнуудыг зооглож цагийг хөгжилтэй бөгөөд дурсамжтай өнгөрөөх болно.

• Шенгений виз мэдүүлэх боломж

Оюутан Ирланд улсын цагаачлалын албанд 1000 орчим еврогийн санхүүгийн баталгаа харуулан шенгений виз мэдүүлж болдог. Ирландад суралцаж буй оюутнууд амралтынхаа 2 сарын хугацаанд Европын холбоонд багтах Англи, Франц, Итали, Испани зэрэг үзэсгэлэнт орнуудаар аялан, ажиллах боломжтой юм.

Бид танд юугаар туслах вэ?

ICMA агентлагийн ажилчидтай шууд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах уу.

“Education is the most powerful weapon we can use to change the world.”

Nelson Mandela