Бакалавр, магистрт суралцах

ireland-bachelor

Ирланд улсын нийслэл Даблин хотод нийтдээ 7-н их сургууль үйл ажиллагаа явуулдаг. Ирландын хамгийн анхны дээд сургууль Trinity College нь 1592 онд байгуулагдсан ба дээрх 7-н сургууль нь бүгд дэлхийн топ-500 их дээд сургуулийн жагсаалтанд багтдаг. Ирланд улсад бакалавр, магистрын зэргээр суралцахын давуу талуудыг дурдвал:

  1. Визний зөвшөөрөгдөх магадлал өндөр.
    Ихэнх тохиолдолд визний гарах эсэх нь тухайн хувь хүний бүрдүүлсэн бичиг баримтаас хамаардаг боловч суралцах чиглэл, сургуулийн сонголт нь виз зөвшөөрөгдөх магадлалд шууд нөлөөлдөг хүчин зүйл юм. Бакалавр, магистрийн зэргээр суралцахад визний татгалзал маш бага байдаг.
  2. Боловсролын чанар.
    Сургалтын чанараараа Европт төдийгүй дэлхийд дээгүүр байранд ордог. Ирландад сүүлийн хэдэн арван жилд эдийн засаг хурдацтай өссөний гол шалтгаан нь боловсролын чанар юм. Ирландын сургалтын арга зvй баялаг бөгөөд боловсролын стандартын чанар өндөр, Ирландын аль ч их дээд сургуулийн диплом олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгддөг болохоор гадаадын оюутнууд тус улсыг зорих нь их байдаг.
  3. Ажлын байр, бололцоо.
    Дэлхийн хэмжээний томоохон компаниудад ажиллахыг хүсдэг оюутнуудын хувьд Ирландад давуу талтай, учир нь Microsoft, Google, Apple, Dell, IBM гэх мэт дэлхийн маш олон том корпораци, компаниуд Ирландад салбартай байдаг ба шинэ төгссөн оюутнуудад ажиллах боломж олгодог юм. Түүнчлэн суралцах хугацаандаа дадлагжигчаар ажиллаж болох ба мөн төгсөөд сайн ажлын байраар хангагдах боломжтой.
Бид танд юугаар туслах вэ?

ICMA агентлагийн ажилчидтай шууд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах уу.

“Education is the most powerful weapon we can use to change the world.”

Nelson Mandela