Австралийн сургуулиуд

hevtee_cqu

Central Queensland University

Дээд сургууль
Сидней, Австрали
1967 онд байгуулагдсан. Австралийн шилдэг 35 сургуулийн нэг. Монголчууд хамгийн ихээр сонгон суралцдаг их сургууль.

International House Sydney

Хэлний бэлтгэл
Сидней, Австрали
Австралийн хамгийн өндрөөр үнэлэгдсэн англи хэлний болон англи хэлний багш бэлдэх сургалтын төв. 2001 онд байгуулагдсан ба олон улсын сурагчдад заах арга зүй болон багш нарыг бэлдэх тал дээр салбартаа үргэлж тэргүүлэгч байсаар ирсэн.

NSW TAFE - Technical and further Education

Коллеж
Сидней, Австрали
1891 онд байгуулагдсан. Нэг ангид хичээллэх хүүхдийн тоо цөөн. Хамгийн орчин үеийн заах аргазүйн материалууд болон технологийг ашигладаг.

UNSW - The University of New South Wales

Дээд сургууль
Сидней, Австрали
Дэлхийн топ 100 их дээд сургуульд багтдаг. Дээрх сургуулийг төгсөгч нарын нэр хүнд олон улсад маш нэр хүндтэй.

Macquarie University

Дээд сургууль
Сидней, Австрали
1964 онд байгуулагдсан. Австралийн топ 10 сургуулийн нэг бөгөөд Азийн бүс нутгийн шилдэг 40 сургуулийн нэг. Заах арга зүй, ажил эрхлэлт, судалгаа, тоног төхөөрөмж, инновац гэх зүйлсүүдээрээ QS-ийн 5 одны шагнал авсан.

The University of Newcastle Australia

Дээд сургууль
Сидней, Австрали
1965 онд байгуулагдсан. 50 буюу түүнээс дээш жилийн түүхтэй Австралийн сургуулиуд дундаа номер нэгт бичигддэг. 240 төрлийн мэргэжлийн зэрэг санал болгодог.

Kaplan Business School, English language school

Дээд сургууль
Сидней, Австрали
Дэлхийн нийт 80 орчим оронд боловсролын сүлжээ сургууль болон тархсан сургууль. Сидней хотод буй их сургуулиудаас хамгийн хямд төлбөрийн нөхцөлтэй.

Queensland University of Technology

Дээд сургууль
Брисбэйн, Австрали
1989 онд үүсгэн байгуулагдсан. Австралийн топ-10 сургуулийн нэгээс гадна Times Higher Education олон улсын зэрэглэлээр топ 500-д багтдаг билээ.

Griffith University

Дээд сургууль
Брисбэйн, Австрали
Дэлхийн топ 400 сургуулийн нэг. 130 гаруй орны 40000 гаруй оюутантай. Оюутны тав тухтай орчинг бүрдүүлэхэд 320 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Griffith College

Коллеж
Брисбэйн, Австрали
Австралийн топ 10 сургуулийн нэгэнд орох боломжийг танд хурдан хугацаанд нээж өгнө. Анги дүүргэлт цөөтэй учир багш нар нь оюутантай тулж харилцах боломжтой.

James Cook University

Дээд сургууль
Брисбэйн, Австрали
Монгол оюутнуудад зориулсан хямд төлбөр санал болгодог. Хэлний бэлтгэл, магистрын төлбөрийн урьдчилгаа төлөөд визэндээ орох боломжтой.

Saint James College

Коллеж
Брисбэйн, Австрали
Төгсөгчдийн 83 хувь нь төгсөөд хүссэн мэргэжлээрээ их дээд сургуульд элсэн ордог. Сургалтын төлбөр харьцангүй хямд ба эрүүл мэндийн даатгал нь бусад сургуулийг бодвол хямд.

The University of Queensland

Дээд сургууль
Брисбэйн, Австрали
1909 онд байгуулагдсан дэлхийн топ 100 сургуулийн 40-р байранд жагсдаг. Австралидаа топ 4-т багтдаг. Нийт төгссөн оюутны 91% нь төгсөөд Австралидаа үлдэж мэргэжлээрээ ажилладаг. 2013-2015 оны хооронд нийт 23 монгол оюутан тэтгэлгээр суралцаж байна.

International House Brisbane-ALS

Хэлний бэлтгэл
Брисбэйн, Австрали
Өндөр зэрэглэлийн чадвартай багш нар. Багш нар бүгд 2-с дээш жилийн багшлах туршлагатай. Нэмэлт үнэгүй 4 цагийн ярилцлагын ангиудтай ба 5 цагийн Баасан гарагийн клубуудэд элсэн орох сонголттой юм.

TAFE Queensland

Коллеж
Брисбэйн, Австрали
1940 оноос эхлэн өөрийн улсдаа техникийн болон нарийн мэргэшсэн боловсон хүчний хэрэгцээгээ хангах институц байгуулж, зах зээлд шууд ажиллах боловсон хүчнийг бэлдэх зорилгоор уг сургуулийг байгуулж байсан юм.

Canterbury Educational Group

Дээд сургууль, хэлний бэлтгэл
Брисбэйн, Сидней
Австралийн нийт 42 их сургуулиуд дундаа төлбөр хямд болон төлбөрийн хөнгөлттэй нөхцөл буюу 1 семестрийн төлбөрийг бүтнээр нь бус урьдчилгаа хэлбэрээр төлөөд суралцах бүрэн боломжтой.

Browns Language School

Хэлний бэлтгэл
Брисбэйн, Австрали
Browns нь 2003 онд байгуулагдсан ба 2012 онд Австралийн хамгийн шилдэг хэлний коллеж гэсэн өргөмжлөл хүртсэн. Уг коллеж нь Австралийн боловсролын үнэлгээний 1-р зэрэглэлд багтдаг. Сургалтын чанар болон багш боловсон хүчин нь Дэлхийн стандартынх бөгөөд дор хаяж 8 жил боловсролын салбарт багшилсан багш нар хичээл заадаг.

Holmesglen TAFE

Коллеж
Мельбурн, Австрали
Их сургуулиудын төлбөртэй харьцуулахад 2 дахин бага үнээр Австралийн засгийн газрын институцэд суралцах боломжтой. Засгийн газраас гаргасан Австралийн нэн шаардлагатай 100 мэргэжлийн жагсаалтанд багтсан мэргэжлүүдээр богино хугацаанд бага төлбөртэйгээр суралцаж үргэлжлүүлэн Австралидаа мэргэжлээрээ ажиллах боломжтой.

Holmes Institute

Хэлний бэлтгэл, мэргэжлийн сургалт, дээд сургууль
Мельбурн, Австрали
1963 онд байгуулагдсан ба хэлний бэлтгэл, мэргэжлийн сургалт болон мастерийн зэргээр сургалт явуулдаг. Австралийн шилдэг 83 их сургуулийн нэг.

Chambers Institute

Коллеж, хэлний бэлтгэл
Мельбурн, Австрали
Chambers institute нь 2015-2016 оны шилдэг хэлний бэлтгэлийн боловсрол хангагч сургуулиар шалгарсан бөгөөд та Австрали улсад дан хэлний бэлтгэлээр хямд, чанартай сургалтаар сурахыг сонирхож байгаа бол энэ сургууль хамгийн тохиромжтой.

INUS college

Хэлний бэлтгэл
Мельбурн, Австрали
INUS коллеж нь эрсдлийн зэрэглэлээр 1-р зэрэглэлд багтдаг ба шалгарсан, чанартай боловсрол олгох сургууль юм.

Canberra Institute of Technology

Коллеж
Канберра, Австрали
CIT нь нийт 6 салбар сургуулиудтай ба бүгд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож суралцагчдад сурахад таатай орчинг бүрдүүлсэн.

University of Canberra

Дээд сургууль
Канберра, Австрали
University of Canberra нь дэлхийн топ сургуулиудын нэгт багтдаг. Улс төр, олон улс, хөдөө аж ахуйн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг.

Lexis English College

Хэлний бэлтгэл
Перт, Австрали
Олон жилийн туршлагатай, ерөнхий англи хэл, академик англи хэл болон IELTS-н бэлтгэл зэрэг олон сургалтын чиглэлтэй. Орчин үеийн, өндөр түвшний материаллаг баазтай.

Perth International College of English - PICE

Хэлний бэлтгэл
Перт, Австрали
Перт хотын төв хэсэгт байрладаг. Ерөнхий англи хэлний курс нь багш оюутны харилцан яриан дээр тулгуурласан заах арга барилтай ба анги танхимын хөтөлбөр нь оюутнууддаа маш богино хугацаанд унших, бичих, ярих, сонсох арга барил эзэмшүүлэхэд анхаардаг.

Edith Cowan University

Дээд сургууль
Перт, Австрали
ECU их сургууль нь 50 жилийн дотор байгуулагдсан залуу сургуулиуд дундаа боловсролын чанар, үнэлгээгээр дэлхийд 34-т жагсдаг. Маш олон төрлийн мэргэжлээр элсэлт авдаг ба төлбөрийн хувьд Австралийн дундаж их сургуулийн төлбөртэй харьцуулахад харьцангуй хямд байдаг.
Бид танд юугаар туслах вэ?

ICMA агентлагийн ажилчидтай шууд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах уу.

“Education is the most powerful weapon we can use to change the world.”

Nelson Mandela