Мэндчилгээ

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол оюутнууд гадаад оронд эрдмийн мөрийг эхлэн гаргаснаас хойш мянга мянган залуус өөрсдийн гэр бүлийн хамт дэлхийд боловсролын чанар болон амьдралын индексээрээ тэргүүлж буй олон олон оронд суралцаж, ажиллаж амьдрах хүсэлтийг гаргасаар байгаа билээ. Гадаадын өндөр хөгжилтэй оронд сурж, ажиллах нь уг хүнээс маш их хүчин чармайлт, эд хөрөнгө болон нөр их хөдөлмөрийг шаарддаг амьдралын нэгээхэн том шийдвэрүүдийн нэг. Гадаад улсад суралцах, амьдрах шийдвэр гаргах, суралцах сургуулиа сонгох, виз мэдүүлэх, таны визний мэдүүлэг хүлээн зөвшөөрөгдсөнөөс хойш тухайн улсад очиж төвхнөх гэх зэрэг олон ярвигтай, хэцүү асуудлуудад зайлшгүй мэргэжлийн зөвлөх үйлчилгээ шаардлагатай байдаг нь манай 8 жилийн туршлагаас харагддаг.

Ай-Си-Эм-Эй зөвлөх үйлчилгээний агентлаг нь 2011 оноос хойш Австрали, Ирланд, Америк, Канадын их дээд сургууль, коллеж болон хэлний бэлтгэлийн нийт 50 орчим албан ёсны гэрээт сургуулиудтай оюутнуудаа шууд холбон өгч, визний холбогдох бичиг баримтыг олон жилийн ажлын туршлага, шийдвэр дээр тулгуурлан гадаад оронд суралцаж төгссөн баг, бүрэлдэхүүнтэйгээр мэргэжлийн зөвлөгөө хүн бүрт ижил тэгш хүргэхийг эрхэмлэсээр ирсэн. Бидний үйл ажиллагаа албан ёсны харилцаан дээр тулгуурласан итгэл үнэмшлээр урагш хөтлөгддөг. Өндөр хөгжилтэй оронд суралцаж төгсөөд ажиллаж амьдарч буй олон залуусын маань гэрэлт амьдрал бидний үр дүнгийн хамгийн чухал үзүүлэлт гэдэгт би итгэдэг. Таны болон танай гэр бүлийн гадаад улсад суралцах, ажиллаж амьдрах үүд хаалгыг нээж өгөхдөө манай хамт олон үргэлж баяртай байх болно.

Хүндэтгэсэн: Захирал П.Болормаа

Бид танд юугаар туслах вэ?

ICMA агентлагийн ажилчидтай шууд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах уу.

“Education is the most powerful weapon we can use to change the world.”

Nelson Mandela