Гэр бүлийн визний зуучлал

Суралцагчийн гэр бүлийн үндсэн гишүүд болох эхнэр/нөхөр, хүүхэд нь сургалтын визний гэр бүлийн Dependent визийг мэдүүлэх бүрэн боломжтой. Dependent визийг 2 аргаар мэдүүлэх боломжтой бөгөөд хувь хүний өөрийн кэйсийг харгалзан үзэж дараах 2 арга замаас сонгох хэрэгтэй юм.

1. Үндсэн сургалтын виз мэдүүлэгчтэй хамт визэнд орох

Энэ тохиолдолд та анхлан орохдоо хамтдаа виз мэдүүлвэл виз гарах өндөр магадлалтай эсэхийг зөвлөх ажилтнаас асуун сайтар тодруулах хэрэгтэй. Түүнчлэн хамтдаа виз мэдүүлсэн тохиолдолд арай илүү өндөр банкны баталгаа үзүүлэх шаардлага гардаг. Бидний жишгээр ихэвчлэн дээд боловсролын сургалтын визний ангиллаар бакалавр, магистрт суралцагчид гэр бүлээрээ хамтдаа визийг мэдүүлдэг.

2. Үндсэн суралцагчийн виз амжилттай гарсаны дараагаар dependent визийг мэдүүлэх.

Энэ нь манай зөвлөх агентлагийн хувьд хамгийн хялбар, баталгаатай арга гэж тооцогддог бөгөөд одоогийн байдлаар бидний dependent визний зөвшөөрлийн хувь 98 хувьтай байна.

Холбогдох зардлууд:

– Визний хураамж 590 AUD (Хэрэв сургалтын үндсэн виз мэдүүлэгчтэй хамт орж байгаа бол 450AUD, хүүхдүүд 150AUD)

– Олон улсын эрүүл мэндийн даатгал. Суралцах хугацаа болон гэр бүлийн гишүүдээс хамаарч double (эхнэр ба нөхөр), multi-family (эхнэр нөхөр ба хүүхэд/хүүхдүүд) даатгалыг сонгоно. Уг даатгалын зардал нь суралцах хугацаа болон аль даатгалын байгууллагыг сонгож байгаагаас шалтгаалан төлбөр нь өөр өөр байдаг тул зөвлөхөөс дэлгэрэнгүйг лавлана уу.

– 5 ба түүнээс дээш насны хүүхдийн сургуулийн төлбөр
Австралийн ерөнхий боловсролын сургуульд үндсэн суралцагчийн хүүхэд зайлшгүй суралцах шаардлагатай бөгөөд төлбөрийн хувьд муж бүрээр өөр өөр байдаг тул та зөвлөхөөс асууна уу.

– Эрүүл мэндийн үзлэг
Австралийн хил хамгаалал, цагаачлалын албанаас эрүүл мэндийн үзлэгийн хуудас ирсний дараа SOS Medica эмнэлэг дээр шинжилгээнд орох шаардлагатай. Дагалдан виз мэдүүлэгчийн наснаас хамааран 94-174 USD төлбөртэй.