Аяллын виз

Бидний үйлчилгээний бас нэгэн хэсэг бол Австрали улсад зочлох визийг мэдүүлэхэд туслалцаа үзүүлэх явдал юм.

Зочлох визний төрөл нь 2 янз байдаг бөгөөд

  • Tourist stream subclass-600 буюу Зочлох ангиллын виз
  • Business visitor stream subclass-600 буюу Бизнесийн зорилгоор зочлох виз

Зочлох визний хураамж нь 150AUD байдаг. Уг визийг мэдүүлэхдээ доорх зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Зочлох шалтгаан тодорхой байх

Жишээ нь гэр бүл дээрээ зочлох, ажлын шугамаар, эсвэл Австралийн жуулчдын татагддаг газруудыг үзэх гэх мэт.

Урилга хавсаргасан байх

Хэн нэгэн, албан газар очих гэж байгаа бол заавал урилга авах ёстой. Урилга нь уг хүнийг урьж буй шалтгаан бөгөөд аяллын нийт хугацаа, аяллын явцад хийхээр төлөвлөсөн зүйлсийг оруулбал сайн.

Аяллын төлөвлөгөө

Австрали улсад байх хугацаандаа хаана, ямар зүйлс хийх гэж буй талаар төлөвлөгөө гарган явуулах хэрэгтэй.

Зочид буудал болон онгоцны билет захиалсан хуудас

Ихэнх тохиолдолд захиалгын хуудас нь зайлшгүй бөгөөд хэрэв та зочид буудал болон онгоцны тийзээ захиалан худалдан авсан тохиолдолд виз гарах магадлал нэмэгддэг.

Урьд нь зочилж байсан орнуудын жагсаалт
Буцаж ирэх зайлшгүй шалтгаан

Австралид зочлосны дараагаар эх орондоо буцаж ирэх дор хаяж 3 ба түүнээс дээш бодитой шалтгааныг та зайлшгүй дурдах шаардлагатай.

Санхүүгийн чадавх

Австрали улсад байх хугацаандаа холбогдох бүх зардлуудыг гаргах боломжтой тухай санхүүгийн баталгааг гарган, уг баталгааа нь ямар бизнесийн эх үүсвэрээс орж ирсэн тухай дэлгэрэнгүй тайлбарыг оруулах хэрэгтэй.